Difference between revisions of "Дугуйн тэмдэглэгээг унших заавар"

From RTT мэдлэг
Jump to navigation Jump to search
m (Дугуйн тэмдэглэгээг унших заавар)
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Line 1: Line 1:
<div style="float:right" id="home">__TOC__</div><span style="bottom:8%; right:1%; position:fixed; ">[[File:ToTop.png|Хуудасны эхлэл (Гарчиг)-рүү буцах|64px|link=#home]]</span>
+
<div style="text-align:justify; " id="home">
 +
__TOC__
 +
<span style="bottom:8%; right:1%; position:fixed; z-index:1; ">[[File:ToTop.png|Хуудасны эхлэл (Гарчиг)-рүү буцах|64px|link=#home]]</span>
 
Дугуйн тэмдэглэгээ нь тухайн дугуйн төрөл, даац, хурд зэрэг чухал үзүүлэлтүүдийг илтгэдэг. Жишээ болгон '''P245/60R20 107H M+S''' дугуйг сонгож, тэмдэглэгээг нь хамтдаа уншицгаая!
 
Дугуйн тэмдэглэгээ нь тухайн дугуйн төрөл, даац, хурд зэрэг чухал үзүүлэлтүүдийг илтгэдэг. Жишээ болгон '''P245/60R20 107H M+S''' дугуйг сонгож, тэмдэглэгээг нь хамтдаа уншицгаая!
  
Line 348: Line 350:
 
[[File:TyreRead.png | 512px | link=https://app.box.com/s/u7fo65cy7esd2vwwc2y5f4r5s314dhrv]]
 
[[File:TyreRead.png | 512px | link=https://app.box.com/s/u7fo65cy7esd2vwwc2y5f4r5s314dhrv]]
  
Бичлэг хэлбэрээр үзэх/татаж авахад хүндрэлтэй байвал PDF (12 нүүр) файлаар татаж авч болно. Татах бол '''[https://app.box.com/s/u7fo65cy7esd2vwwc2y5f4r5s314dhrv ЭНД]''' дараарай.
+
Бичлэг хэлбэрээр үзэх/татаж авахад хүндрэлтэй байвал PDF (12 нүүр) файлаар татаж авч болно. Татах бол '''[https://app.box.com/s/u7fo65cy7esd2vwwc2y5f4r5s314dhrv ЭНД]''' дараарай.</div>

Latest revision as of 11:14, 23 October 2017

Хуудасны эхлэл (Гарчиг)-рүү буцах Дугуйн тэмдэглэгээ нь тухайн дугуйн төрөл, даац, хурд зэрэг чухал үзүүлэлтүүдийг илтгэдэг. Жишээ болгон P245/60R20 107H M+S дугуйг сонгож, тэмдэглэгээг нь хамтдаа уншицгаая!

P : PASSENGER буюу СУУДЛЫН ТЭРЭГНИЙ ДУГУЙ

Бусад төрлүүд:

Тэмдэглэгээ Утга Тайлбар
T Temporary Нөөц, запас дугуй
LT Light Truck Хөнгөн даацын ачааны машины дугуй
ST Special Trailer Чиргүүлд зориулсан тусгай дугуй


245 : ДУГУЙН ЯВАХ ХЭСГИЙН ӨРГӨН /миллиметрээр/

Дугуйн хээн хэсэг буюу явах хэсгийн өргөний хэмжээ.


60 : ДУГУЙН БӨӨРНИЙ ӨНДӨР

Дугуйн бөөрний өндөрийг явах хэсгийн өргөний хэмжээтэй харьцуулсан хэмжээ. Жишээ дугуйн хувьд дугуйн бөөрний өндөр нь дугуйн явах хэсгийн өргөний 60 хувьтай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл жишээ дугуйн бөөрний өндөр нь 245 - 40% (98) = 147 мм


R : ДУГУЙН КАРКАЗНЫ БҮТЭЦ НЬ "РАДИАЛ"

Харин "-" (зураас) эсвэл D үсэгтэй байвал дугуйн карказны бүтэц нь ДИАГОНАЛЬ гэж ойлгоно.


20 : ДУГУЙН ДОТООД ТОЙРГИЙН ДИАМЕТР /инчээр/

1 инч = 2.54 сантиметр

Жишээ дугуйн дотоод тойргийн диаметр нь 20 х 2.54 = 50.48 см байна гэсэн үг.


107 : ДУГУЙН АЧИХ ИНДЕКС

Жишээ дугуйн хувьд 107 Load Index буюу тээвэрлэх даац нь Ачих индексийн хүснэгтийн дагуу 975 кг-тай тэнцэнэ.

Индекс Даац /килограммаар/
62 265
63 272
64 280
65 290
66 300
67 307
68 315
69 325
70 335
71 345
72 355
73 365
74 375
Индекс Даац /килограммаар/
75 387
76 400
77 412
78 425
79 437
80 450
81 462
82 475
83 487
84 500
85 515
86 530
87 545
Индекс Даац /килограммаар/
88 560
89 580
90 600
91 615
92 630
93 650
94 670
95 690
96 710
97 730
98 750
99 775
100 800
Индекс Даац /килограммаар/
101 825
102 850
103 875
104 900
105 925
106 950
107 975
108 1000
109 1030
110 1060
111 1090
112 1120
113 1150
Индекс Даац /килограммаар/
114 1180
115 1215
116 1250
117 1285
118 1320
119 1360
120 1400
121 1450
122 1500
123 1550
124 1600
125 1650
126 1700


Машины нийт жин нь нийт дугуйн даацаас хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл нийт ачаа, зорчигчид болон автомашины өөрийн жин нийлээд 975 кг х 4 дугуй = 3'900 кг буюу 3.9 тонноос ихгүй байвал зохино.


H : ХУРДНЫ ИНДЕКС

Speed Index буюу Хурдны индекс дугуйн хамгийн дээд хурдлах чадварыг заана.

Индекс L M N P Q R S T U H V Z W Y
Хурд / км/ц / 120 130 140 150 160 170 180 190 200 210 240 240+ 270 300

Хурдны индексийн хүснэгтийн дагуу H тэмдэглэгээтэй дугуйн хурдны хамгийн дээд хязгаар нь 210 км/ц байна.


M+S : ДУГУЙН ПРОФИЛЬ, РЕЗИНИЙ НАЙРЛАГА

M+S, M&S, M/S, MS зэргээр олон янз тэмдэглэсэн байдаг бөгөөд ийм тэмдэглэгээтэй дугуй нь АНУ-ын Резин Үйлдвэрлэгчдийн Холбооны стандартын дагуу бүх улиралд тохиромжтой байдаг.

Тэмдэглэгээ Утга Тайлбар
M Mud Шавар шавхай
S Snow Цас
Бусад тэмдэглэгээ Утга Тайлбар
Өвлийн дугуйн тэмдэглэгээ Уул + Цасан ширхэг Их хэмжээний цастай нөхцөлд тохиромжтой дугуй


БИЧЛЭГ

Дээрх зааварчилгааг ЭНД дараад бичлэг хэлбэрээр үзэх боломжтой.

TyreRead.png

Бичлэг хэлбэрээр үзэх/татаж авахад хүндрэлтэй байвал PDF (12 нүүр) файлаар татаж авч болно. Татах бол ЭНД дараарай.