Difference between revisions of "Дугуй нөхөх заавар"
m (Дугуй нөхөх заавар) |
m (Дугуй нөхөх заавар) |

Line 1: | Line 1: | ||

Бүх төрлийн автомашины дугуйн гэмтлийг [[халуун дарлагын арга]]-аар засах нь зөв, олон улсын стандартын дагуух чанартай засварын ажил болно. Зөвхөн дотор талд нөхөөс тавьж засах нь “Монголчилсон” арга гэдгийг та анхаараарай!
[[File:ToTop.png|Хуудасны эхлэл (Гарчиг)-рүү буцах|64px|link=#home]]

Бүх төрлийн автомашины дугуйн гэмтлийг [[халуун дарлагын арга]]-аар засах нь зөв, олон улсын стандартын дагуух чанартай засварын ажил болно. Зөвхөн дотор талд нөхөөс тавьж засах нь “Монголчилсон” арга гэдгийг та анхаараарай!
[[File:ToTop.png|Хуудасны эхлэл (Гарчиг)-рүү буцах|64px|link=#home]]

__TOC__ | __TOC__ |
Revision as of 11:14, 23 October 2017
Contents
ТАНЫ ДУГУЙ РАДИАЛ УУ, ДИАГОНАЛЬ УУ?
Дугуйн каркасны бүтцээс хамаарч РАДИАЛ, ДИАГОНАЛЬ гэсэн хоёр төрлийн дугуй байдаг.
12R22.5 гэх мэт R үсэгтэй тэмдэглэгээ дугуйны бөөрөн дээр байвал таны дугуй РАДИАЛ дугуй юм. Энэ тохиолдолд та манай RAD110,RAD115, RAD116, ..., RAD144, ... зэрэг RAD серийн нөхөөсийг сонгоно уу.
Харин 23.5-25 гэх мэт дундаа "-" (зураас)-тай эсвэл D үсэгтэй байвал таны дугуй ДИАГОНАЛЬ дугуй байна. Энэ тохиолдолд та манай PN03, PN04, ..., PN052, ... зэрэг PN серийн нөхөөсийг сонгоно уу.
ТА НӨХӨӨСӨӨ ЗӨВ СОНГОСОН УУ?
Та нөхөөсөө манай гэмтлийн хүснэгт-ийн дагуу сонгох ёстой ба дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Засах гэж буй дугуйн хэмжээг тодорхойлох: Жишээ: 245/60R20
- Дугуйны аль хэсэгт гэмтэл гарсныг олж илрүүлэх: Явах хэсэг буюу хээн хэсэгт үү, мөр эсвэл бөөрний хэсэгт үү?
- Гэмтлийн хэмжээг тогтоох Бөөр болон мөрөн дээрх гэмтлийг гаднаас нь, харин явах хэсэг буюу хээн тус газрын гэмтлийг гадна болон дотроос нь хэмжинэ.
Таны радиал дугуй бага оврын тэрэгнийх бол RAD110, RAD115, RAD116 болон RAD120 дугаартай нөхөөсүүдийг хэрэглэнэ үү. Түүнээс том 12R22.5 гэх мэт дугуйнуудад RAD120-RAD144 дугаартай нөхөөсүүдийг хэрэглэх ёстой.
НӨХӨӨСИЙГ ЯМАР Ч ҮЕД ХУВААЖ, ХАЙЧИЛЖ БОЛОХГҮЙ!
Рема Тип Топ нөхөөс нь олон каркасан үеэс бүтдэг. Үе болгон тусгай, сайжруулсан мяндасаас тогтсон байдаг тул хайчилж хувааснаар нөхөөсний гол хэсгийг та устгаж, нөхөөс үндсэн үүргээ биелүүлэх боломжгүй болно.
Нэг гэмтэл дээр олон нөхөөс давхарлан нааж болохгүй. Харин гэмтэлдээ тохирсон нэг нөхөөсийг нэг гэмтэл дээр наах ёстой.
Нөхөөс болгон дээр 2 тийш заасан сум тэмдэглэгдсэн байгаа. Энэхүү сумыг дугуйн ам буюу обудруу чиглүүлэн 90 градусын өнцөг үүсгэн байрлуулах ёстой.
ЗААВАР
ЛИКҮЙД БАФФЕР (LIQUID BUFFER)
Шингэн /химийн/ зүлгүүр, цэвэрлэгчДугуйн олгойг цэвэрлэхээс гадна зүлгэх үүрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь химийн аргаар механик зүлгэлтийг орлох чадвартай тул механик аргаар зүлгүүрийн ажлыг хийх шаардлагагүй юм.
Харин покрышканы дотор талыг механикаар зүлгэж цэвэрлэхийн өмнө засвар хийх хэсэгт цацах эсвэл даавуунд шингээн арчиж дугуйн дотор үүссэн бохирдол болон силикон, графит зэрэг бодисыг цэвэрлэнэ.
ПОКРЫШКАНЫ ЦАВУУ (CEMENT SC-BL)
Дугуйн нөхөөсний цэнхэр цавууЦэвэрлэн, зүлгэсэн иннерлайнер дээр буюу дугуйн дотор нэгэн жигд түрхэнэ. Суудлын болон жижиг ачааны машины (Porter, Bongo, г.м.) дугуйн дээр нэг удаа, бусад том хэмжээтэй дугуйн зүлгэсэн гадаргуу дээр хоёр удаа түрхэнэ. Эхний түрхэлтийн цавууг өөрөөр нь сайн хатаах ба орчны температураас шалтгаалан 20-30 минут шаардлагатай. Хоёрдох удаагаа түрхсэнээс хойш мөн орчны температураас хамааран 3-5 минутын дараа хурууны араараа шалгаж үзнэ. Бага зэрэг чийглэг боловч арьсанд цавуу наалдахгүй болсон үед нөхөөсөн дээр тэмдэглэгдсэн сумыг дугуйн амруу чиглүүлэн 90 градусын өнцөг үүсгэн байрлуулна. Нөхөөсний хуулгыг бага багаар татан онгойлгож, нөхөөсний төвөөс эхлэн хийг хөөн дарж, роликдоно. Нөхөөсөн дээрх тусгай цавуун үе нь SPECIAL CEMENT BL цавуутай урвалд орж наалддаг тул бусад төрлийн цавуугаар нөхөөс наалдахгүй болохыг анхаарна уу.
Орчны температур хамгийн багадаа +18 градус байх ёстой! +18 градусаас бага температурт цавуу нь химийн урвалд ордоггүй тул нөхөөс маань чанартай сайн наалддаггүй. Маш цэвэрхэн орчинд ажиллах ёстой. Цавууг нарны хурц тусгал бүхий газар хадгалж болохгүй. Түргэн ууршимтгай тул хэрэглэсний дараа цавуугаа даруй таглаж байна уу. Рема Тип Топ нөхөөс-ний цэнхэр хуулгаар хамгаалагдсан хэсэг нь тусгай цавуун үетэй учир нөхөөсөнд цавуу түрхэх шаардлагагүй. Рема Тип Топ нөхөөс нь зөвхөн Рема Тип Топ цавуу-тай л урвалд орж, наалддагийг Та анхаараарай.
ИННЕРЛАЙНЕР БИТҮҮМЖЛЭГЧ (INNERLINER SEALER)
Ам дарагч битүүмжлэгч /шингэн резин/Нөхөөсөө байрлуулж роликдон бүх ажиллагаа дууссаны дараа шингэн ам дарагчийг нөхөөсний ирмэгээр тойруулан зүлгэсэн бүх хэсгээр хангалттай түрхэнэ.
Ам дарагч энэхүү шингэн резинийг та зайлшгүй хэрэглэх ёстой. Учир нь зүлгэсэн гадаргууг буцаж орлох мөн нөхөөсний ирмэгээр хий алдуулахгүй байх зэрэг маш чухал үүрэгтэй.
ОРЧНЫ ТЕМПЕРАТУР ХАМГИЙН БАГАДАА +18 ГРАДУС БАЙХ ЁСТОЙ!
НӨХӨӨС НААН, ЗАСВАР ХИЙСНИЙ ДАРАА ДУГУЙГ 24 ЦАГ ХИЙЛЭХГҮЙ, АШИГЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ!ТАНИЛЦУУЛГА ТАТАХ
Танилцуулга материалыг PDF (A4 хэмжээтэй, 2 нүүр) файлаар татаж авах бол ЭНД дараарай.