Difference between revisions of "SC 4000"

From RTT мэдлэг
Jump to navigation Jump to search
(SC 4000)
(SC 4000)
Line 1: Line 1:
 
[[File:SC 4000.jpg|right|512px]]Өргөн хүрээнд хэрэглэгдэх нэгэн цавууг, резин засварын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр тэргүүлэгч [[Рема Тип Топ]]-оос  танд санал болгож байна. '''CEMENT SC 4000''' цавуу нь наах чадварын хувьд та бүхний хэрэглэж заншсан '''CEMENT SC 2000''' цавуутай ижил. Харин давуу тал нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисуудын агууламж багассан (CFC-free), технологийн өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн юм.
 
[[File:SC 4000.jpg|right|512px]]Өргөн хүрээнд хэрэглэгдэх нэгэн цавууг, резин засварын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр тэргүүлэгч [[Рема Тип Топ]]-оос  танд санал болгож байна. '''CEMENT SC 4000''' цавуу нь наах чадварын хувьд та бүхний хэрэглэж заншсан '''CEMENT SC 2000''' цавуутай ижил. Харин давуу тал нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисуудын агууламж багассан (CFC-free), технологийн өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн юм.
 +
  
 
__TOC__
 
__TOC__

Revision as of 15:14, 4 August 2017

SC 4000.jpg

Өргөн хүрээнд хэрэглэгдэх нэгэн цавууг, резин засварын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр тэргүүлэгч Рема Тип Топ-оос танд санал болгож байна. CEMENT SC 4000 цавуу нь наах чадварын хувьд та бүхний хэрэглэж заншсан CEMENT SC 2000 цавуутай ижил. Харин давуу тал нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисуудын агууламж багассан (CFC-free), технологийн өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн юм.


ЗОРИУЛАЛТ

CEMENT SC 4000 цавууг ER-42 эсвэл E-40 бэхжүүлэгчтэй найруулан дараах материалуудыг хооронд нь наахад ашиглана. Үүнд:

  • Резин - Резин
  • Резин - Даавуу
  • Даавуу - Даавуу
  • Резин - Металл

Мөн резинийг бетон, мод зэрэг материалтай наах чадвартай.

CEMENT SC 4000 цавуугаар цахилгааны хамгаалалттай резин, даавуун үетэй конвейерийн тууз зэргийг холбох, нөхөх, засварлахад маш үр дүнтэй болох нь батлагдсан.


ДАВУУ ТАЛУУД

  • Эхний наалтаар маш бат бөх наалдана.
  • Өндөр динамик ачаалалд тэсвэртэй наалт.
  • Бат бөх наалтын систем.
  • Олон төрлийн материал наана.
  • Бүтээгдэхүүний батлагдсан чанар.
  • Хэрэглэхэд хялбар.
  • Рема Тип Топ бренд чанар.
  • "Made in Germany" - Герман улсад үйлдвэрлэсэн.
  • Эдийн засгийн хэмнэлттэй.
  • Рема Тип Топ-ын элэгдэл хамгаалалт болон CN үетэй засварын цогц системийн бүрдэл хэсэг болдог.
  • Европын Холбооны химийн бодис бүртгэл, зөвшөөрлийн REACH стандартыг хангасан.


ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Өнгө Хар Цахилгааны хамгаалалттай резин
Ногоон Хар гадаргуу дээр өнгө ялгарах шаардлагатай нөхцөлд
Цагаан Хүнсний бүтээгдэхүүнтэй ажиллах хэсгийн засварт
Суурь полимер Нийлэгжүүлсэн каучук (Polychloroprene rubber)
Уусгагч шинж чанар Циклогексан (Cyclohexane) / Этилацетат (Ethyl Acetate) / Галд идэвхитэй
Хувийн жин 0.96 гр/cм³
Хадгалах хугацаа Битүүмжлэлтэй, оригиналь савлагаандаа, DIN 7716 стандартын дагуу (+15°C-ааc +25°C, хуурай нөхцөлд) бол 2 жил хадгална.


ХЭРЭГЛЭХ ЗААВАР

БЭЛТГЭЛ АЖИЛ

  • Материалын болон орчны температур +5°С-аас +45°С дотор байх
  • Нарны хурц тусгал болон шүүдэр буух цэгийг анхааран, сэрэмжлэх
  • Холболт, наалт хийгдэх гадаргуу хуурай байх. Тосолгооны материал болон химийн бодисгүй, цэвэр байх
Төмөр Зэвийг зүлгүүрдэн арилгана. Зүлгэлтийн гүн нь 30 микрометр байна.

Шаардлагатай үед Тип Топ Cleaning Fluid буюу шингэн цэвэрлэгчээр тослог гадаргууг цэвэрлэнэ.

Үүний дараа Тип Топ Metal Primer PR 200 суурь тавигчийг нэг үе түрхэн, сайтар хатаана.

Хатаахдаа сэнс, халаагуур гэх мэт нэмэлт төхөөрөмж ашиглаж болохгүй бөгөөд гадаргууг өөрөөр нь жигд хатаах шаардлагатайг анхаарна уу.

Резин Гадаргууг гөлгөр давхаргагүй болтол нь сайтар, жигд зүлгүүрдэнэ.

Ингэхдээ резинийг гэмтээж болохгүй. Зүлгүүрийн ажлын чанарыг шалгахдаа та зүлгэж буй гадаргууг нэг алхмын зайнаас нягтлан хараарай.

Зүлгүүрийн тоос, үртэсийг хуурай аргаар сойздож цэвэрлэнэ.
Даавуу Даавуун гадаргуун дээрх резинийн үлдэгдлийг жигд зүлгүүрдэж цэвэрлэнэ.
Даавуун үеийг маш хөнгөн, гэмтээхгүйгээр зүлгүүрдэж өнгөлнө.
Зүлгүүрийн тоос, үртэсийг хуурай аргаар сойздож цэвэрлэнэ.

ЦАВУУГ НАЙРУУЛАХ

Найруулах

CEMENT SC 4000 цавуу болон E-40 эсвэл ER-42 бэхжүүлэгчийг сайтар хольж хутгана. Бэхжүүлэгч болон цавууны харьцаа 700гр:30гр байхаар тооцож найруулна. Найруулсан цавууг 2 цагийн дотор хэрэглэх ёстой тул цавуугаа хэрэгцээт хэмжээгээр найруулвал зохимжтойг анхаарна уу.

ЦАВУУГ ТҮРХЭХ

Наах хэсгүүдийг тус бүр 2 удаа нимгэн, жигд цавуудна.

Эхний түрхэлт Цавуун үеийг өөрөөр нь сайн хатаах ба орчны температураас хамааран хамгийн багадаа 30 минут шаардана.

Төмрөн гадаргуу дээр түрхсэн цавуун үеийг хамгийн багадаа 1 цаг хатаана.

Хоёр дахь түрхэлт Цавуун үеийг орчны температураас хамааран цавууг түрхсэнээс хойш 5-8 минутын дараа хурууны араар дарж шалгахад бага зэрэг чийглэг байх ёстой.

Хэрэв таны хурууны ар дээр цавуу наалдаж байвал хараахан хатаагүй байна гэсэн үг.

Хэт хатсан тохиолдолд Дахин нэг удаа цавууг маш нимгэнээр түрхэж болно.

Цавууг хоёроос илүү үе түрхэх нь холболт болон наалтын чанарт сөргөөр нөлөөлөх магадлалтай тул та хоёр дахь удаагаа цавуу түрхэхдээ анхааралтай ажиллах шаардлагатай болно.

НААХ

Цавуудсан хэсгүүдийг хооронд нь наахдаа нааж буй хэсгүүдийн завсар агаар оруулж болохгүй. Завсрын агаарыг нааж буй хэсгийн төвөөс захруу чиглүүлэн өнхрүүлийн тусламжтайгаар хөөж гаргана.

Нэг удаагийн түрхлэгийн хэмжээ Металл эсвэл CN үетэй резин дээр 200 гр/м² орчим
Зүлгэсэн гадаргуутай резин дээр 300 гр/м² орчим
Даавуун дээр 400 гр/м² орчим


САНАМЖ

  • CN үетэй Рема Тип Топ тусгай резинийг ашиглаж буй тохиолдолд эхний цавуун үеийг түрхэх шаардлагагүй.
  • Энэхүү зааварчилгаа нь засварын газар ажиллахад дагаж мөрдөх зориулалтаар хийгдсэн учир холболтын буюу наалтын чанар, ажиллах орчин, ажилтны ур чадвараас шалтгаалан харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.