Дугуй нөхөх заавар

From RTT мэдлэг
Revision as of 12:08, 3 August 2017 by NG (talk | contribs) (Дугуй нөхөх заавар)
Jump to navigation Jump to search

Бүх төрлийн автомашины дугуйн гэмтлийг халуун дарлагын арга-аар засах нь зөв, олон улсын стандартын дагуух чанартай засварын ажил болно. Зөвхөн дотор талд нөхөөс тавьж засах нь “Монголчилсон” арга гэдгийг та анхаараарай!

ТАНЫ ДУГУЙ РАДИАЛ УУ, ДИАГОНАЛЬ УУ?

Дугуйн каркасны бүтцээс хамаарч РАДИАЛ, ДИАГОНАЛЬ гэсэн хоёр төрлийн дугуй байдаг.

Дугуйн төрлүүд

12R22.5 гэх мэт R үсэгтэй тэмдэглэгээ дугуйны бөөрөн дээр байвал таны дугуй РАДИАЛ дугуй юм. Энэ тохиолдолд та манай RAD110,RAD115, RAD116, ..., RAD144, ... зэрэг RAD серийн нөхөөсийг сонгоно уу.

Харин 23.5-25 гэх мэт дундаа "-" (зураас)-тай эсвэл D үсэгтэй байвал таны дугуй ДИАГОНАЛЬ дугуй байна. Энэ тохиолдолд та манай PN03, PN04, ..., PN052, ... зэрэг PN серийн нөхөөсийг сонгоно уу.

ТА НӨХӨӨСӨӨ ЗӨВ СОНГОСОН УУ?

Та нөхөөсөө манай гэмтлийн хүснэгт-ийн дагуу сонгох ёстой ба дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Засах гэж буй дугуйн хэмжээг тодорхойлох: Жишээ: 245/60R20
  • Дугуйны аль хэсэгт гэмтэл гарсныг олж илрүүлэх: Явах хэсэг буюу хээн хэсэгт үү, мөр эсвэл бөөрний хэсэгт үү?
  • Гэмтлийн хэмжээг тогтоох Бөөр болон мөрөн дээрх гэмтлийг гаднаас нь, харин явах хэсэг буюу хээн тус газрын гэмтлийг гадна болон дотроос нь хэмжинэ.

Таны радиал дугуй бага оврын тэрэгнийх бол RAD110, RAD115, RAD116 болон RAD120 дугаартай нөхөөсүүдийг хэрэглэнэ үү. Түүнээс том 12R22.5 гэх мэт дугуйнуудад RAD120-RAD144 дугаартай нөхөөсүүдийг хэрэглэх ёстой.

НӨХӨӨСИЙГ ЯМАР Ч ҮЕД ХУВААЖ, ХАЙЧИЛЖ БОЛОХГҮЙ!

Рема Тип Топ нөхөөс нь олон каркасан үеэс бүтдэг. Үе болгон тусгай, сайжруулсан мяндасаас тогтсон байдаг тул хайчилж хувааснаар нөхөөсний гол хэсгийг та устгаж, нөхөөс үндсэн үүргээ биелүүлэх боломжгүй болно.

Нэг гэмтэл дээр олон нөхөөс давхарлан нааж болохгүй. Харин гэмтэлдээ тохирсон нэг нөхөөсийг нэг гэмтэл дээр наах ёстой.

Нөхөөс болгон дээр 2 тийш заасан сум тэмдэглэгдсэн байгаа. Энэхүү сумыг дугуйн ам буюу обудруу чиглүүлэн 90 градусын өнцөг үүсгэн байрлуулах ёстой.