Дугуйн тэмдэглэгээг унших заавар

From RTT мэдлэг
Revision as of 13:20, 3 August 2017 by NG (talk | contribs) (Дугуйн тэмдэглэгээг унших заавар)
Jump to navigation Jump to search

Дугуйн тэмдэглэгээ нь тухайн дугуйн төрөл, даац, хурд зэрэг чухал үзүүлэлтүүдийг илтгэдэг. Энэхүү тэмдэглэгээг таних, уншиж чадах нь жолооч бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой чадвар юм. Жишээ болгон P245/60R20 107H M+S дугуйг сонгож, тэмдэглэгээг нь хамтдаа уншицгаая!

P

Passenger буюу Суудлын тэрэгний дугуй

Бусад төрлүүд:

Тэмдэглэгээ Утга Тайлбар
T Temporary Нөөц, запас дугуй
LT Light Truck Хөнгөн даацын ачааны машины дугуй
ST Special Trailer Чиргүүлд зориулсан тусгай дугуй

245

Дугуйн явах хэсгийн өргөн /миллиметрээр/

Дугуйн хээн хэсэг буюу явах хэсгийн өргөний хэмжээ.

60

Дугуйн бөөрний өндөр

Дугуйн бөөрний өндөрийг явах хэсгийн өргөний хэмжээтэй харьцуулсан хэмжээ. Жишээ дугуйн хувьд дугуйн бөөрний өндөр нь дугуйн явах хэсгийн өргөний 60 хувьтай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл жишээ дугуйн бөөрний өндөр нь 245 - 40% (98) = 147 мм

R

Дугуйн карказны бүтэц нь РАДИАЛ.

Харин "-" (зураас) эсвэл D үсэгтэй байвал дугуйн карказны бүтэц нь ДИАГОНАЛЬ гэж ойлгоно.

20

Дугуйн дотоод тойргийн диаметр /инчээр/

1 инч = 2.54 сантиметр

Жишээ дугуйн дотоод тойргийн диаметр нь 20 х 2.54 = 50.48 см байна гэсэн үг.

107

Дугуйн ачих индекс

Жишээ дугуйн хувьд 107 Load Index буюу тээвэрлэх даац нь Ачих индексийн хүснэгт-ийн дагуу 975 кг-тай тэнцэнэ. Машины нийт жин нь бүх 4 дугуйн даацаас хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл нийт ачаа, зорчигчид болон автомашины өөрийн жин нийлээд 975 кг х 4 дугуй = 3'900 кг буюу 3.9 тонноос ихгүй байвал зохино.

H

Хурдны индекс

Speed Index буюу Хурдны индекс дугуйн хамгийн дээд хурдлах чадварыг заана. Хурдны индексийн хүснэгт-ийн дагуу H тэмдэглэгээтэй дугуйн хурдны хамгийн дээд хязгаар нь 210 км/ц байна.

M+S

Дугуйн профиль, резиний найрлага

M+S, M&S, M/S, MS зэргээр олон янз тэмдэглэсэн байдаг бөгөөд ийм тэмдэглэгээтэй дугуй нь АНУ-ын Резин Үйлдвэрлэгчдийн Холбооны стандартын дагуу бүх улиралд тохиромжтой байдаг.

Тэмдэглэгээ Утга Тайлбар
M Mud Шавар шавхай
S Snow Цас

Бусад тэмдэглэгээ:

Тэмдэглэгээ Утга Тайлбар
Дугуйн төрлүүд Уул + Цасан ширхэг Их хэмжээний цастай нөхцөлд тохиромжтой дугуй