Дугуйн тэмдэглэгээг унших заавар
Дугуйн тэмдэглэгээ нь тухайн дугуйн төрөл, даац, хурд зэрэг чухал үзүүлэлтүүдийг илтгэдэг. Энэхүү тэмдэглэгээг таних, уншиж чадах нь жолооч бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой чадвар юм. Жишээ болгон P245/60R20 107H M+S дугуйг сонгож, тэмдэглэгээг нь хамтдаа уншицгаая!
P
Passenger буюу Суудлын тэрэгний дугуй
Бусад төрлүүд:
Тэмдэглэгээ | Утга | тайлбар |
---|---|---|
T | Temporary | Нөөц, запас дугуй |
LT | Light Truck | Хөнгөн даацын ачааны машины дугуй |
ST | Special Trailer | Чиргүүлд зориулсан тусгай дугуй |
245
Дугуйн явах хэсгийн өргөн /миллиметрээр/
Дугуйн хээн хэсэг буюу явах хэсгийн өргөний хэмжээ.
60
Дугуйн бөөрний өндөр
Дугуйн бөөрний өндөрийг явах хэсгийн өргөний хэмжээтэй харьцуулсан хэмжээ. Жишээ дугуйны хувьд дугуйн бөөрний өндөр нь дугуйн явах хэсгийн өргөний 60 хувьтай тэнцүү байна.
R
Дугуйн карказны бүтэц нь РАДИАЛ.
Харин "-" (зураас) эсвэл D үсэгтэй байвал дугуйн карказны бүтэц нь ДИАГОНАЛЬ гэж ойлгоно.
20
Дугуйн дотоод тойргийн диаметр
1 инч = 2.54 сантиметр Template:Quote